Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Монголд анх удаа умайн хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчиллээ

САЙН МЭДЭЭ: Монголд анх удаа умайн хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчиллээ

183
0
umain-horgui-hawdar-2018
Монголд анх удаа умайн хоргүй хавдрыг мэсгүйгээр эмчиллээ

Умайн хоргүй хавдрыг Монголд анх удаа дурангаар эмчиллээ. Уг эмчилгээг нийслэлийн “Амгалан” амаржих газрын эмэгтэйчүүдийн тасагт хийсэн юм.

Дэлхий дахинд умайн хоргүй хавдрын эмчилгээнд мэс заслын бус эмчилгээ хийх болсон. Тухайлбал, уг эмчилгээг 2012 оноос эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд одоогоор Солонгос, Япон, Герман, АНУ, Европын орнууд гэх мэт дэлхийн 50 гаруй оронд өргөн хэрэглэж байна. Уг эмчилгээ нь хавдартай хэсэгт өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж, өвчилсөн эдийг үхжүүлэн өсөлтийг зогсоож байгаа юм.

Уг эмчилгээг хоргүй хавдартай умайг авхуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй, цаашид жирэмслэх хүсэлтэй, эмнэлзүйд зовиур ихтэй эмэгтэйчүүдэд хавдрын голч нь 2-10 см хэмжээтэй байх үед хийх боломжтой аж.

Түүнчлэн эмчилгээний дараа нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй бөгөөд эмнэлэгт эмчлүүлэх хоног богино, өвчтөний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here