Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Монголын сүмочид ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ барина

САЙН МЭДЭЭ: Монголын сүмочид ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ барина

122
0
Davaajargal
Монголын сүмочид ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ барина

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэмжээнд эр бяр, дайчин байдлаа харуулан барилдаж буй олон олон Монгол тамирчид бий. Эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн сацуу, сүмо бөхийн уран барилдааныг дэлхий нийтэд үлгэрлэж буй.

Өнөөдрийн байдлаар сүмогийн хацү башё Токио хотноо үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд нэгэн сайхан мэдээ сонсогдож байгаа нь Монгол сүмочид хамтарч эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлсэн аж.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар эхлүүлж буй уг ажлын ерөнхий төсөв нь дөрвөн сая гаруй ам.доллар болж байгаа юм байна.

Харин Монголын талаас газар олгох асуудал л үлдээд байгаа гэнэ. Мэргэжлийн сүмо бөхчүүд Японд маш их нэр хүндтэй байдаг бөгөөд Монгол сүмочдын эхлүүлж буй уг ажлыг Японы олон биенесмэн дэмжихээ илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here