Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Эмнэлгүүдийн гаднах талбайд НИСДЭГ ТЭРЭГ буудаг болно

САЙН МЭДЭЭ: Эмнэлгүүдийн гаднах талбайд НИСДЭГ ТЭРЭГ буудаг болно

150
0
emnelguudiin gadaa nisdeg tereg buudag bolno
Эмнэлгүүдийн гаднах талбайд нисдэг тэрэг буудаг болно

САЙН МЭДЭЭ: Эмнэлгүүдийн гаднах талбайд нисдэг тэрэг буудаг болно

Улсын эмнэлгүүдийн гадна зам талбай нь бусад барилга байгууламжуудад шахагдчихсан, орц гарцын хүрэлцээ муу байгаагаас түгжрэл үүсэх, түргэн тусламжийн авто машин орох зогсоолгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбай байхгүй зэрэг асуудлууд байдаг.

Үүнийг зохицуулахаар өнгөрсөн онд Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна тохижилтын ажлыг хийж, зам талбайг нэмэгдүүлсэн билээ.

Эмнэлгүүдийн гадна талбайг нийтдээ таван тэрбум төгрөгөөр тохижуулахаар төлөвлөсөн аж. Тохижилтод 4-6 метрийн өндөртэй нарс модыг шигүү тарьж, ойн төгөл бий болгон түүн дотор иргэдэд зориулсан амрах талбай, явган хүний зам, сандал, гэрэлтүүлэг хийнэ.

Хамгийн гол нь Эх нялхас, ХӨСҮТ-ийн гадна нисдэг тэрэгний зогсоол хийж байгаа нь илүү онцлог юм байна.

Бүтээн байгуулалтын ажлыг зургадугаар сарын 1-нээс эхлүүлж, долдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here