Нүүр хуудас Эрүүл мэнд Улсын хэмжээнд 533 нярай, гаж хөгжилтэй төржээ!

Улсын хэмжээнд 533 нярай, гаж хөгжилтэй төржээ!

170
0
gaj-hogjiltei-nyrai
Улсын хэмжээнд 533 нярай, гаж хөгжилтэй төржээ!

Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Төрсөн эхчүүдийн 58 669 нь буюу 76.1 хувь нь эмчийн хяналтын үзлэгт 6 ба түүнээс дээш удаа хамрагдсан байна.

Нийт төрөлтийн 0.4 хувийг гэрийн төрөлт эзэлж байгаа ба энэ үзүүлэлт Говь-Алтай /0.8/, ДарханУул /0.6/, Ховд /0.6/, Хөвсгөл /0.5/, Увс /0.5/ аймагт улсын дунджаас өндөр байсан бол Говьсүмбэр аймагт гэртээ төрсөн эх бүртгэгдээгүй аж.

2018 онд кесарево буюу мэс заслын аргаар төрсөн эхчүүд 25.8 хувийг эзэлж байгаагаас 32.7 хувь нь хүндрэлтэй төржээ. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200-гаар буюу 4.3 хувиар өсчээ.

Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нийт амьд төрсөн хүүхдийн 3421 нярай буюу 4.4 хувь нь 2500 гр-аас доош жинтэй, 533 тохиолдол буюу 0.7 хувь нь төрөлхийн гажигтай төрсөн хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here