Нүүр хуудас Эрүүл мэнд Халдварт өвчний эсрэг дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амийг авардаг

Халдварт өвчний эсрэг дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амийг авардаг

361
0
darhlaajuulalt
Дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амийг авардаг
Халдварт өвчний эсрэг дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амийг авардаг байна.
Тодруулбал Монгол Улсын хэмжээнд халдварт өвчний эсрэг зарим вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойш цагаан цэцэг, халдварт саа өвчин устаж, сахуу, татран, хөхүүл ханиад өвчний тохиолдол сүүлийн 10 жил бүртгэгдээгүй байна.

Улмаар гахайн хавдрын өвчлөл хоёр дахин, улаанууд, хепатит А вирусын өвчлөл 20 дахин буурсан, 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хепатит В вирусын гадаргуугын антиген тээгчийн эзлэх хувь 0.53 хувьд хүрсэн, 2001 оноос улаанбурханы өвчлөл эрс буурч, 2011-2015 онд уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мөн улсын хэмжээнд хийгдэж буй товлолын бүх вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн, аюулгүй, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2өС–+8өС-д хөргөгчид/, тээвэрлэх стандартыг /+2өС–+8өС, хөлдөөж болохгүй/ бүрэн хангасан байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here