Нүүр хуудас Нийгэм Хүнд даацын автомашинуудын хөдөлгөөнд хязгаар тогтооно

Хүнд даацын автомашинуудын хөдөлгөөнд хязгаар тогтооно

237
0
hund daatsiin avtomashin
Нийслэлийн хүнд даацын автомашинуудын хөдөлгөөнд хязгаар тогтооно
Хүнд даацын автомашинуудын хөдөлгөөнд хязгаар тогтоох боллоо. Орхон аймгийн Засаг даргын энэ сарын 09-ний өдрийн шуурхай зөвлөлгөөнөөр хүнд даацын автомашинууд хотын зарим хэсгийн замаар зорчсоны улмаас зам их хэмжээгээр эвдэрч байгаа тухай яригдлаа.

Ялангуяа вокзалын чиглэлийн авто замд маш их эвдрэл гарч байгаа аж. Иймээс удахгүй хотын төвийн зарим чиглэлийн автозамуудаар хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, цагийн болон жингийн хязгаарлалт тогтоох, зайлшгүй зорчиж ачаа тээвэрлэх үед зөвшөөрөл олгодог болох зэрэг асуудлыг судлаж ажил хэрэг болгохыг үүрэг болголоо.

“ЭДЦС” ТӨХК-ийн 2 дугаар үнсэн санг суллаж байгаатай холбогдуулан хүнд даацын HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлүүд олноор ажиллаж байгаа. Иймээс автомашины ачааг 25 тонноос илүүгүй ачиж, тээвэрлэж эхэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here