Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-тэй болно

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-тэй болно

853
0
hogjliin berhsheeltei huuhdiin tow
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвтэй болно
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвтэй болно. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.
eronhiilogch Battulga
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

Энэ төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 20 мянган метр квадрат газарт 14990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж байгаа юм.

Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдэх юм байна.

Төслийг гүйцэтгэгч БНХАУ-ын “Зун Юань Интернэшнл Инженеринг” компанийн мэдээлснээр тэд төслийг гүйцэтгэх явцдаа Монгол Улсын технологийн түвшинг дээшлүүлэх тал дээр анхаарч, орон нутгаас их хэмжээний бараа материал болон бүтээгдэхүүн худалдан авч байгаа гэсэн юм. Мөн төслийн хугацаанд 120 монгол ажилтан тогтмол ажиллаж байгаа бол ачаалал ихтэй үедээ энэ тоог 260 гаруй монгол ажилтан болгон нэмэгдүүлж ажилласан, цаашдаа ачаалал ихтэй үед мөн энэ бодлогоо баримталж ажиллах юм байна.

Монгол Улсад 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас тэдний найман мянга орчим нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төржээ. Харин энэ төв ашиглалтад орсноор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлүүлэх зардал буурах бодит боломжтой болох юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын ажлын явцтай танилцсаны дараа

Орон нутгийн болон нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон хүүхдүүдийн асуудал яригдаж, иргэд энэ асуудалд багагүй шүүмжлэлтэй ханддаг байсан учраас энэ төвийн үйл ажиллагааг ирж үзлээ. Барилгын ажил 2016 онд эхэлсэн юм байна. Барилга ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны төв болох юм байна. Бидний зүгээс энэ төвд ажиллах боловсон хүчнийг сайжруулах, нэмж бэлтгэх шаардлагатай юм байна. Мөн энэ төвийн эргэн тойрон дахь ногоон байгууламж болоод засмал замыг сайжруулах шаардлагатай харагдлаа. Цаашдаа манай улс иймэрхүү асуудлаа өөрсдөө шийдчихэж байвал зүгээр байна” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусч, 2019 оны нэгдүгээр улиралд багтан ашиглалтад орох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here