Нүүр хуудас Эрүүл мэнд Хүн идэхийн тулд амьдрах биш амьдрахын тулд иддэг.

Хүн идэхийн тулд амьдрах биш амьдрахын тулд иддэг.

233
0

Хор болсон хоолноос монголчууд бид татгалзах цаг нь болжээ. Учир нь хүн идэхийн тулд амьдрах бус амьдрахын тулд иддэг. Гэтэл бидний хүнсний хэрэглээнд өдөр тутам хэрэглэгдэж байгаа нэмэлт бүтээгдэхүүнүүд бид­ний амь насанд занал­хийлж аюулын харанга дэлдэх бол­лоо. Сүүлийн жилүүдэд манай улсад ил задгай худалдаа цэцэглэж байгаа. Уг нь төр, засгаас ил задгай худалдаа хийхийг хориглосон ч, харамсалтай нь энэ нь биеллээ олдоггүй. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад л Бөмбөгөр худалдааны төвийн гадна гар дээрээс жимс, хүнсний ногоо худалддаг худалдаачид жимс, ногоогоо автобусны буудлын дэргэдэх City toilet-нийтийн бие засах газар хадгалж байсан нь тогтоогдсон.  Даяаршиж буй өнөө үед хүнсний аюулгүй байдал нь дэлхийн улс орнуудын амин чухал бодлого, стратегийн зорилго, үндэсний аюулгүй байдлын нэг илэрхийлэл болжээ. Орчин үед дэлхийн олон орон хөрөнгө хүчээ зэвсэглэлд зарцуулахаас илүү эдийн засгаа хүчирхэгжүүлэх, ард иргэдийнхээ аюулгүй тайван амьдрах орчинг бүрдүүлэх, түүх соёлоо сахин хадгалах, хүнсний аюулгүй байдал, эрүүл оршихуйг бий болгох зэрэг нь улс үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон. Учир нь бид идэж хэрэглэж буй хүнс хоол маань чанартай юу, бие организм, сэтгэл санааны эрүүл оршихуйг хангаж чадах уу анхаарлаа тэр бүр тавихгүй байсаар өдий хүрсэн. Энд тэнд хэсэг бүлгээрээ хоолны хордлогоор өвдөхөд л хаа сайгүй сүйд болохоос биш эрүүл байж, аз жаргалтай амьдран урт удаан наслахын тулд эрүүл хүнс хэрэглэх ёстой гэсэн ойлголт хүн бүрт байдаггүй. Төр засаг ч анхаарах нь тааруу. Хил гаалиар хэн дуртай нь, ямар ч хамаагүй хүнс оруулж ирдэг.  Тиймээс иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө хоол хүнсээ сонгохдоо маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөр хэлбэл, хүнсний аюулгүй байдал нь иргэдийн худалдан авалт, зохистой хэрэглээтэй шууд холбоотой гэсэн үг юм. Та л өөрийгөө хайрлаж, өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавихгүй бол хэн ч таныг бодохгүй.  МХЕГ-ын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч : -Хүнсний аюулгүй байдал хаана алдагдаж байна гэхлээр нэгдүгээрт хэрэглэгч нар хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож, зөв хадгалж чадахгүй байна. Гэрийн нөхцөлд хадгалсан ч зөв температурт хадгалдаггүй. Хэрэглэгчийн хувьд хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг тааруу байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах, түгээх шатандаа хүнсний аюулгүй байдал алдагддаг. Үүнд худалдааны газрууд тухайн хүнсний бүтээгдэхүүний шошгонд байгаа нөхцөлийн дагуу хадгалдаггүй. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах улсын хэмжээнд ч ховор байдаг. Зориулалтын тээврийн хэрэгсэл бараг байдаггүй, ер нь бол Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсөн, дарахад хонхолзож, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй, Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторх хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвалавахгүй байх хэрэгтэй гэх мэт маш олон зүйлийг анхаарах хэрэгтэй. Хадгалах, тээвэрлэх гэдгийг улсын хэмжээнд нэгдсэн бодлого зохион байгуулалт зохицуулалттайгаар шийдэхгүй бол хүнсний аюулгүй байдал алдагдах, эрсдэл үүсэх магадлал тун их байгаа. Мөн иргэд хоол хүнсээ буруу хадгалдаг. Тухайлбал, нэг газар ороод хоол идчихээд үлдсэн хоолоо савлаж гараад өдөржингөө цүнхэлж явж байгаад орой идчихдэг. Энэ нь маш буруу. Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан  эсэхийг  сайтар нягтлан үзэх, түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг,  ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх, Мөн хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг мэдэж байхад хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэлээс эрүүл мэндээ 100 хувь биш юм аа гэхэд хангалттай хэмжээнд хамгаалж чадна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here