Нүүр хуудас Эрүүл мэнд Хүүхэдтэйгээ эрхлэлд, гар утсаа тавь !

Хүүхэдтэйгээ эрхлэлд, гар утсаа тавь !

162
0

Хүүхэд хорвоод мэндэлсэн цагаасаа эхэлж, хором мөч бүхэнд шинэ зүйл сурч, аав ээжийгээ баярлуулсаар байдаг. Гэтэл хоёр ой өнгөрөөд үймүүлэхтэйгээ болж, эсвэл гурав хүрч шулганаж эхлэх тэр цагаас хүүхдийн сонирхол утас, компьютерт илүү татагдаж, аав ээжүүд ч гэсэн саатуулах нэрийдлээр өгч, улам үүнийг нь өөгшүүлдэг. Гэтэл хүн болох гэж яваа тэр бяцхан үрсүүдэд маань утас, таблет, компьютер, зурагт ямар их хор уршигтайг мэдэх үү?

Таныг анзаараагүй байхад хүүхэд чинь алгын чинээ утсандаа бүрэн автаж, нийгмээс тусгаарлагдах, улмаар өөрийгөө ч илэрхийлэх чадваргүй болох сөрөг үр дагаврууд олон. Тиймээс энхрий бяцхан үрстэйгээ эрхлэлдэн тоглож, инээж хөөрөх цаг хугацаагаа эд юмст алдалгүйгээр, зөв хүн болоход нь хүүхэддээ ойр байгаарай гэж зөвлөх байна.

Техник технологи гэрлийн хурдаар хөгжиж, кинон дээр л гардаг байсан зарим технологиуд биеллээ олсоор байна. Хэдийгээр энэхүү хөгжил бидний ажил, амьдралыг амар хялбар болгож буй ч үүнд сул тал, хор уршиг бий гэдгийг санах хэрэгтэй. Арав гаруй жилийн өмнө хүүхдүүд утсаар тоглож, зурагт ширтэхийн оронд гадаа гарч, үеийн хүүхдүүдтэйгээ танилцан, цагийг ёстой л нэг зугаатай өнгөрүүлдэг байсансан. Харин одоо хүүхэд бүр ухаалаг утас барих болж, тэднээс хараагаа үл салгаж, бусад үедээ телевиз ширтэнэ.

УХААЛАГ УТАС

Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл эдгээр технологийг ашиглах болсон нь танаас хүүхдийг тань багахан ч гэлээ холдуулж, амрах боломжийг олгодог байж болно. Гэвч эдгээр технологи нь зарим тохиолдолд зурагтнаас илүү сөрөг нөлөөтэй.

Нэгд, хэрвээ хүүхэд тань App Store-ийг бүрэн ашиглаж чаддаг бол аюулын дохио. Учир нь, хүүхэд тань өөрийн насанд тохироогүй, олон төрлийн аппликейшн татаж, түүнээсээ буруу үлгэр дуурайл авах болно.

Хоёрт, хүүхэд тань олон цагаар ухаалаг утас ашигласнаар өөрийн бодол болон төсөөллөө илэрхийлж чадахаа болино. Ингэх нь таны хүүхдийн нийгэмшилд маш сөргөөр нөлөөлнө.

Гуравт, мэдээж хөгжилтэй олон тоглоомууд бий. Гэвч тэдгээр тоглоом нь бусад LEGO, эвлүүлдэг тоглоом мэтийн ухаан шаардсан, мөн биеийн хүч шаардагдсан тоглоомны хаана нь ч хүрэхгүй. Эсрэгээрээ хүүхэд тань тэдгээр тоглоомонд донтож, хөдөлгөөний дутагдалд ч орж мэднэ. Ингэснээр мөн адил таргалалт хурдан явагдана.

Дөрөвт, хүүхэд тань тантай харьцахаа больж, амьд харилцаа үгүй болно. Дээрээс нь утсан дээрх ямар ч аппликейшн хүүхдэд тань цэвэр агаар бэлэглэж чадахгүй. Хүүхэд тань эрүүл саруул өсөж торинохын тулд түүнд заавал цэвэр агаар шаардлагатайг сана.

ТЕЛЕВИЗ

Нэгд, хүүхэд тань телевиз үзэх үед зөвхөн насанд хүрэгчид үзэх ёстой хориотой хэсгүүд олонтаа гарна. Тиймээс эдгээр нь хүүхдэд муу үр нөлөөтэй.

Хоёрт, гадаа гарч тоглохоос илүү телевиз үзэх сонирхолтой, түүнд донтсон хүүхдүүд таргалалтаар өвчлөх өндөр магадлалтай.

Гуравт, телевиз үзэх нь мэдээж нүдний хараанд муу.

Дөрөвт, телевизээс болж, хүүхдүүд найз нөхөдтэйгээ харьцах нь багасдаг. Нийгэмшил тааруу болно гэсэн үг.

Тавд, хүүхдүүд үзсэн телевизийн нэвтрүүлгээ дуурайж, түүн дээр гарсан үйлдлүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийг оролддог. Энэ нь тун сөрөг үр дагавартай. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ ямар нэвтрүүлэг үзүүлэх тал дээр анхаарвал зохистой.

Зургаад, аймшгийн кино болон нэвтрүүлэг үзэх нь хүүхдүүдийн оюун санаанд сөргөөр нөлөөлнө. Өнөөдрөөс эхлэн та хүүхэддээ, хайртай гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг л бол хүүхдийнхээ амьдралын хэв маягийг өөрчлөхийг оролдоорой. Эхнэр, хүүхэдтэйгээ цэвэр агаарт гарч, цана чаргаар гулгах, эсвэл цаг агаар дулаарч байгаа учраас өдрийн цагаар сайхан гадуур зугаалж ч болох юм. Мөн хүүхэддээ биетэй тоглоом авч өгөөрэй. Дээр дурдсанаар LEGO тоглоомоор тоглуулах нь олон талын ач тустай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here