Нүүр хуудас Эрүүл мэнд Чанарын баталгаатай махыг хүргэхэд “МӨШГИХ ТОГТОЛЦОО” чухал

Чанарын баталгаатай махыг хүргэхэд “МӨШГИХ ТОГТОЛЦОО” чухал

176
0
chanartai mah
Чанарын баталгаатай махыг хүргэхэд "МӨШГИХ ТОГТОЛЦОО" чухал

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээнд Хөдөө аж ахуйн биржийн оролцоо, худалдаа, арилжааны байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг явуулах арга замын тухай сургалт өнөөдөр (2018.11.14) боллоо.

Сургалтад Хөдөө аж ахуйн биржийн удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү дээр дурдсан загвар арга хэмжээг хэрэгжүүлэхэд мэргэжлийн худалдааны байгууллагын удирдлага менежмент,

оролцогч байгууллагуудын уялдааг хангах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрхэн үр ашигтай ажиллах талаар санал солилцож, нэгдсэн ойлголт, дэлгэрэнгүй мэдээллээр хангасан юм.

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээний хүрээнд гоц халдварт өвчингүй бүсийн мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан, эрүүл, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд,

~Чанарын баталгаатай махыг хүргэхэд “МӨШГИХ ТОГТОЛЦОО” чухал~

нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй арьс ширийг үндэсний арьс ширний гүн боловсруулах үйлдвэрт нийлүүлэх туршилтын ажлыг зохион байгуулж байна.

Загвар арга хэмжээнд малчдын хоршооноос эхлээд стандарт шаардлага хангасан махны үйлдвэр, хүнсний сүлжээ дэлгүүр, супермаркетууд, ресторан, зоогийн газар, арьс шир гүн боловсруулах үйлдвэрүүд хамрагдахаас гадна сургууль, цэцэрлэг, уул уурхай, эрчим хүчний компаниуд ч хамрагдах боломжтой.

Эрүүл, чанарын баталгаатай махыг хэрэглэгчийн ширээнд, сайн чанарын арьс ширэн бүтээгдэхүүнийг худалдан авагчийн гарт хүргэх зорилготой арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төсөлтэй хамтран ажиллаж байгаагийн нэг нь Хөдөө аж ахуйн бирж юм.

Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) нь Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаагийн хувьд малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр,

махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн төлөвлөлт судалгаанд тулгуурлан эрсдэлгүй арилжаа явуулах юм.

Малчдын хоршоо нь ХААБ-ийн захиалгын дагуу шаардлага хангасан малыг бэлтгэн нийлүүлнэ. Мал, мах, арьс ширний арилжааг хэрэглэгчдэд хүргэх ажлыг мөн ХААБ гүйцэтгэнэ.

ХААБ арилжааг гүйцэтгэхдээ талуудтай форвард гэрээ байгуулсан байх ба улсын хэмжээнд малын гаралтай түүхий эдийн арилжааг эрсдэлгүй зохион байгуулах үүрэг хүлээж байгаа юм.

Ийнхүү загвар арга хэмжээг сар хагасын хугацаанд хэрэгжүүлэх явцад гарсан сорилт болон ололттой тал дээр түшиглэн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс орон даяар

“Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо”-нд шилжихийг зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here