Нүүр хуудас Эрүүл мэнд Шувууны томуу өвчнөөс сэрэмжилэхийг ЭМЯ-наас анхааруулсан байна.

Шувууны томуу өвчнөөс сэрэмжилэхийг ЭМЯ-наас анхааруулсан байна.

130
0

Сүүлийн үед тархаад байгаа шувууны томууны вирусийн А(Н5N1) хэв шинжийг уг вирусийн шинэ хэв шинж байж болзошгүй, халдвар хүн амын дунд түгээж, томууны шинэ цар тахал тархах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж ихээхэн эмээн түгшиж байна. Энэ өвчнөөр богино хугацаанд олон хүн өвчилж, жил бүр томууны вирусийн өөр өөр хэв шинжээр үүсгэгдсэн томууны дэгдэлт тархдагаараа бусад халдваруудаас ялгаатай. Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганц мод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарчээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна.

-Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
-Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй байх;
-Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;                                                                                                                                                               -Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;

– Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх     -Гол, булаг, шандны түүхий усыг уухгүй байх;                                                                                                                     -Гарыг тогтмол савандаж угаах;
   Илрэх шинж тэмдэг нь: – 38 хэм, түүнээс дээш халуурах,ханиалгах,Хоолой өвдөх ,булчин шархирч өвдөх,нүдний салст үрэвсэх,ихэвчлэн уушигны хатгаагаар өвчлөх  зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
 -Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэйг ЭМЯ-наас анхааруулсан байна. Томуугийн вирус нь байгальд өргөн тархсан бөгөөд олон зүйлийн амьтанд тэр дундаа усны шувуудын дотор усаар дамжин тархан гэдэсний халдвар үүсгэх бөгөөд шинж тэмдгийн илрэлгүй вирусийн халдвар тээгч болдог байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here