Нүүр хуудас Эрүүл мэнд Эмч болон багш нар томуугийн эсрэг вакцинд хамрагдана

Эмч болон багш нар томуугийн эсрэг вакцинд хамрагдана

97
0

Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв ээлжит 100 мянган хүн тун улирлын томуугийн вакциныг өчигдөр хүлээн авсан байна.

Энэ вакцинаар улсын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.

Эхний ээлжийн вакцинаар 42 цэцэрлэгийн хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг дархлаажуулсан бол хоёр дахь ээлжийн вакцин ирснээр дээрх иргэдийг хамруулах боломжтой боллоо.

Вакциныг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу авч байгаа юм.
Сэтгэгдэл бичих

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here