Нүүр хуудас Эрүүл мэнд “Эн­теро­ви­рус” нь дэлхийн бүх оронд тархсан вирус.

“Эн­теро­ви­рус” нь дэлхийн бүх оронд тархсан вирус.

3969
0

Эн­теро­ви­русийн төрлийн вирус сүүлийн үед зуны улиралд ихэвчлэн хүүхдүүдэд тусах болсон бөгөөд бохироос үүдэлтэй өвчин учир хүүхдийг цэвэрхэн байлгаж, ойр орчмыг нь байнга ариутгавал яваандаа эдгэдэг,  толгойноос хөлийн ул, гарын алга хүртэл бүх биеэр нь цэгэн улаан тууралт гардаг байна. Монголын анагаах ухаа­ны академийн ерөн­хийлєгч, доктор, профес­сор, вируслогич П.Ням­даваа энэ өвчний талаар хэлэхдээ “Энтеровирус гэдэг нь ерөөсөө л гэдэсний халд­вар гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл амаар ороод гэдсээр дамжиж гардаг л вирус.

Энэ вирусээр халдвар авч өвчилсөн хүнд хэрэг­лэх ямар нэгэн эм бэлдмэл гэж байхгүй. Анхаарал халамж сайн аав, ээжтэй хүүхдүүд өвдөх­гүй. Хүн өөрийгөө хамгаа­ла­хын тулд ариун цэврийг л сахих ёстой. Тухайн хүн бохир байснаас халдварлана уу гэхээс энте­ровирус агаараар дамждаг нь нотлогдоогүй.

Хувь хүн, гэр орон, нийтийн ариун цэврийг сахивал энтеровиру­сээс хамгаалах бүрэн боломж бий. Хэрэв хүн энэ вирусээр халдварласан тохиолдолд ажлын ачааллаа багасгаж, витаминлаг зүйл хэрэглэх хэрэгтэй. Мөн хөл хорио чанга байх ёстой. Вирусийг биеэ­сээ хөөж гаргахын тулд шин­гэн зүйл сайн ууна. Өнөөдөр энэ халдвараар өвчилсөн хүүхдүүдэд ийм л эмчилгээ хийх бөгөөд 7-14 хоногийн хугацаанд эдгэнэ” гэжээ

Эн­теро­ви­рус гэдэг нь өөрөө дотроо 90 гаруй төрөл зүйл­тэй. Манай оронд л хүчтэй дэгдэж байгаагүй болохоос дэлхийн бүх оронд тархсан вирус аж. Энтеровирус янз бүрээр илэрдэг. Цэврүү үүс­нэ, толгой өвдөнө. Гэхдээ SARS, полимиелит буюу хүүх­­­дийн тархины саа шиг ч тийм айхтар хортой үр да­гавар өнөөг хүртэл гараа­гүй. Тий­мээс үүнийг дэлхий ний­тээ­рээ нэг их анхаараа­гүй ирсэн байна.

Энтеровирус суд­лагдаж амжаагүй шинэ өвчин учир халдвар авсан 100 хүнээс тавд нь хүндрэл учирч магадгүй. Тэгэхээр энэ вирусээс төдийлөн айгаад байх шаардлагагүй юм байна. Энтеровирус нь SARS, тарва­ган тахал шиг онц ноцтой халдвар биш. Ханиадтай л адилхан аж. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тань энэ төрлийн өвчний шинж тэмдэг илэрвэл хэт их айж сандарсаны хэрэггүй байх нь. Гол нь ариун цэврийг нь сайтар сахиж, шингэн зүйл сайнтар уулгах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.

Эн­теро­ви­рус зурган илэрцүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here