Нүүр хуудас Эрүүл мэнд Өдөр бүр кофе уух нь хүний насыг үнэхээр уртасгаж болох юм.

Өдөр бүр кофе уух нь хүний насыг үнэхээр уртасгаж болох юм.

128
0

Британийн эрдэмтэд судалгаа хийх явцдаа, өдөр бүр кофе уух нь хүний насыг үнэхээр уртасгаж болох юм гэдгийг тогтоожээ.

Хорт хавдар судлах олон улсын агентлаг болон Лондоны хатан хааны коллежийн мэргэжилтнүүд олон нийтэд энэ дүгнэлтийг танилцуулжээ.

“Өдөрт ахиухан кофе уувал, нас барах эрсдэл төдийчинээ бага байхыг бид хэлж чадах байна” гэж судалгаанд оролцогчдын нэг Марк Гантер мэдэгдсэнийг Интерфакс агентлаг дурдсан байна. Судалгааны дүн Европын 10 оронд адилхан гарсныг тэр тэмдэглэжээ. Эдгээр орон огт өөр өөр соёлтой, кофе хэрэглэх өөр өөр онцлогтойг тэр бас тэмдэглэсэн байна.

Кофе хүний наслалтад нөлөөлдгийг шинжээчид цусны эргэлт, хоол боловсруулах эрхтэн болон зүрх-судасны системд түүний нөлөөлдөгтэй холбон тайлбарлаж байна. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталж чадсан гэнэ.

Өтгөн шингэлэх, шээс хөөх, эрч хүч сэргээх, шаардлагатай үед нойрмоглохоос аврах гэх мэт ач холбогдолтой зүйл энэ ундаанд бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here