Нүүр хуудас Эрүүл мэнд 0-5 насны хүүхдэд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг шинэчилнэ

0-5 насны хүүхдэд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг шинэчилнэ

82
0

Хүйтний улирал эхэлж ханиад томууны дэгдэлтийн үе эхэлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн өвөл 0-5 насыханд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг шинэчлэн гаргажээ.

Өнгөрөгч онд 300-26300 төгрөгийн үнэ бүхий эмийг эмчийн жорын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжийг бүрдүүлж, томуугийн дэгдэлтийн оргил үе 1-3 дугаар сард хэрэгжүүлсэн байна.

Харин энэ жилийн хувьд томуугийн дэгдэлт өөр өөр вирусээр үүсгэгддэг тул энэ жил ханиадны вирусийн онцлогт тохирсон эмийн жагсаалт гаргаж, Эрүүл мэндийн даатгалын зөвлөл рүү илгээсэн байна. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс хариу ирүүлбэл, 0-5 насны хүүхдэд үнэ төлбөргүй олгох эмийн жагсаалтыг олон нийтэд зарлах юм байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here