Нүүр хуудас Эрүүл мэнд 2017 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн Хавдар судлалын үндэсний төвөөс тодорлоо.

2017 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн Хавдар судлалын үндэсний төвөөс тодорлоо.

149
0

Жил бүр шилдэг залуу эмч нарт Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг уламжлалын дагуу  2017 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Б.Энхжаргал шагналын эзнээр тодорлоо.

Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад анх удаа өвчтөний хавдрын генийн илрэлд тохирсон эмчилгээ болон хорт хавдрын бай эмчилгээг нэвтрүүлж, молекул генетикийн чиглэлээр хийгдэх хавдрын судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хавдар судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч их эмч, анагаах ухааны доктор Баярсайханы Энхжаргалд шилдэг залуу эмчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Шагнал гардуулсны дараар тэрээр хэлсэн үгэндээ: “Шилдэг залуу эмчид шагнал олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагналыг залуу эмч Б.Энхжаргалын онцгой амжилтыг үнэлэн хүртээлээ. Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн хавдрын шинэ төрлийн эмчилгээ, судалгаагаараа анагаах ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул  тэрээр энэ шагналыг хүртэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн шилдэг залуу эмч нарын маань гаргасан амжилт, бүтээл Монгол Улсын анагаахын шинжлэх ухааны салбарт цаашдаа үнэтэй жишиг болж тогтдогоороо чухал ач холбогдолтой байдаг. Үүгээрээ түүхэн ач холбогдолтой юм. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж байгаа эмч нарын дундаас шинэ судалгаа, бүтээл гаргасан эмч нарыг шагнаж байгаа нь тэдний зүтгэл бүтээлийг үнэлж байгаа томоохон хэлбэр юм.  Энэ жишиг рүү тэмүүлэх нь анагаахын шинжлэх ухааны салбарынхны нэг хүсэл тэмүүлэл болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмчийн шагнал хүртсэн Б.Энхжаргалд амжилт хүсье. Анагаахын салбарынхан, эмч нартаа сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here