Нүүр хуудас Гадаад мэдээ Алдарт сагсан бөмбөгчин Л.Жеймсийн хашааны хаалган дээр “муу хар” гэж бичжээ.

Алдарт сагсан бөмбөгчин Л.Жеймсийн хашааны хаалган дээр “муу хар” гэж бичжээ.

165
0
ЛОС-АНЖЕЛЕС. /АР/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ супер од Леброн Жеймс Лос-Анжелес хот дахь гэрийнх нь хашааны хаалган дээр шүршдэг будгаар “муу хар” гэж бичсэн байсантай холбогдуулан арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас хар арьстнууд ямар их зовж шаналж байгааг  ярьжээ.
 Леброн Жеймс ярихдаа “Америкт хар арьстай хүн амьдарна гэдэг хэцүү. Таны их мөнгөтэй, алдартай байх хэнд ч хамаагүй” гэжээ.
 Алдарт сагсан бөмбөгчний гэрийнх нь хашааны хаалган дээр граффитиар “муу хар” гэж бичсэн байсан аж.
“Cleveland Cavaliers”  багийн од Л.Жеймс өчигдөр өглөө энэ тухай цагдаад мэдэгдэж, дараа нь өөрөө мэдэгдэл хийсэн байна. Цагдаа нар энэ хэргийг хэн үйлдсэнийг тогтоохын тулд ойролцоох хяналтын камеруудын бичлэгийг шүүж байгаа гэнэ. Л.Жеймс “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дэлхийн өнцөг булан бүрт, Америкт өнөө хэр нь оршин тогтносоор байна. Ялангуяа, Америкт африк гаралтай америкчууд өдөр бүр үзэн ядалт дор амьдарч байна” гэж ярьжээ.Одоо  32 настай тэрбээр NBA-гийн хамгийн өндөр орлоготой тоглогч бөгөөд жилд 30 гаруй сая долларын орлого олдог тамирчин  Л.Жеймс 2015 онд 21 сая доллароор
 877m2 хувийн орон сууцыг худалдан авч байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here