Нүүр хуудас Гадаад мэдээ Испани болон Кувейт улс Хойд Солонгосын Элчин сайдуудыг хөөжээ.

Испани болон Кувейт улс Хойд Солонгосын Элчин сайдуудыг хөөжээ.

228
0

Японы дээгүүр алсын тусгалтай пуужин харвасан билээ. зурган илэрцүүд

Хойд Солонгос улс өнгөрсөн сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, хоёр удаа Японы дээгүүр алсын тусгалтай пуужин харвасан билээ.

 

Тэгвэл энэ амралтын өдөр Испани болон Кувейт улс эх орондоо суугаа Хойд Солонгосын Элчин сайдыг эх орноосоо хөөсөн байна. Испанийн Гадаад хэргийн яам “Хойд Солонгосын Элчин сайд энэ долоо хоногийн дотор манай улсыг орхин гарах ёстой” гэж мэдэгджээ.

Пхеньян  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрүүдийг зөрчиж  байгааг  эсэргүүцэн  Кувейт  улс дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдэв.  Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Кувейт  улсад Хойд Солонгосын олон мянган иргэн ажилладаг билээ.

Кувейт  улс өнгөрөгч сараас Хойд Солонгосоос ажилчид нэмж авахгүй гэдгээ Пхеньянд илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here