Нүүр хуудас Гадаад мэдээ Криптовалютын сэжиг бүхий гүйлгээ шилжүүлгийн мэдээлэл нэмэгджээ

Криптовалютын сэжиг бүхий гүйлгээ шилжүүлгийн мэдээлэл нэмэгджээ

77
0
crypto-sejig-buhii-duudlaga
Криптовалютын сэжиг бүхий гүйлгээ шилжүүлгийн мэдээлэл нэмэгджээ

Япон улсын цагдаагийн газарт хандсан сэжигтэй криптовалютын гүйлгээ шилжүүлгүүдийн талаарх мэдээлэл мэдэгдэхүйц өссөн байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр 2018 оны 1 дүгээр сараас 10 сарыг дуустал хугацаанд нийт 5944 мэдээлэл иржээ.

Тэдгээр мэдээллүүд нь ихэвчлэн криптовалютын хууль бус хэрэглээ, мөнгө угаасан байж болзошгүй хэргийн талаар байжээ. Өнгөрсөн жил энэ төрлийн гэмт үйлдлийн талаар мэдээллийн тоо нь 669 байсан бол, 1 жилийн дотор ийнхүү огцом нэмэгдсэн байна.

Гэхдээ сэжиг бүхий үйлдлийн тухай мэдээлэл болохоос бус, албан ёсоор тогтоогдсон гэмт хэрэг биш гэдгийг анхаарна уу хэмээн Японы цагдаагийн газраас мэдэгдлээ. 

Дашрамд хэлэхэд Японы засгийн газар нь криптовалют арилжаа гүйлгээнээс олж буй ашигтай холбоотой татвар нуун дарагдуулах явдлаас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here