Нүүр хуудас Гадаад мэдээ СТОКГОЛЬМ: Иемений энхийн яриа хэлэлцээ эхэллээ

СТОКГОЛЬМ: Иемений энхийн яриа хэлэлцээ эхэллээ

62
0

Иемений энхийн яриа хэлэлцээ эхэллээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар яриа хэлэлцээ Иемений Засгийн газар, босогчдын төлөөлөлтэйгээр пүрэв гарагт Шведийн нийслэл Стокгольм хотын захад эхэлсэн байна.

Мөн НҮБ-ын мэдээлснийг хэвлэлүүдэд иш татсанаар талууд хурлын эхэнд олзны хүмүүсээ солилцохыг зөвшөөрч санал нэгджээ. Гэхдээ тэдний хооронд харилцан үл итгэсэн байдал гүнзгийрсэн хэвээр байна гэж бичиж байна.

Ажиглагчид болоод мэдээллийн хэрэгслүүд сөргөлдөгч талууд оролцож буй анхны энэ яриа хэлэлцээ Иемений боомт хот Ходейдад болж байга а мөргөлдөөнийг зогсоох эх үндсийг тавих болов уу гэдэгт анхаарал хандуулж байна. Хойдеда хотоор дамжуулан олон улсын байгууллагууд хүнс, эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой болох юм.

Гурван жил гаруй үргэлжилсэн Иемений иргэний дайнд тус улсын Засгийн газар “Хуйти” босогчдын эсрэг Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Сенегал, Судан, АНУ, Франц Морокко, Катар улс, мөн “Аль-Кайда” бүлэгтэй хамтран тэмцэж байгаа юм. Харин “Хуйти” босогчдын талд Иран улс зогсдог.

Талуудын сөргөлдөөн мөргөлдөөнөөс болж хүнсний болон эмнэлгийн тусламж үйлчилгээ саатахад хүрч олон сая хүүхэд хүнс тэжээлийн дутагдал, өлсгөлөнгөөр нас барахад хүрч байна. Босогчдын талаас өмнө зохион байгуулсан энхийн яриа хэлэлцээнүүдэд оролцож байгаагүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here