Нүүр хуудас Гадаад мэдээ Криптогийн зах зээл уналтанд орж, хууль тогтоогчдыг дарамтаас чөлөөллөө

Криптогийн зах зээл уналтанд орж, хууль тогтоогчдыг дарамтаас чөлөөллөө

125
0
crypto
Криптогийн зах зээл уналтанд орж, хууль тогтоогчдыг дарамтаас чөлөөллөө

Криптогийн зах зээл уналтанд орсон нь Их Британий хууль тогтоогчдыг дарамт шахалтаас чөлөөлсөн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Учир нь өнгөрсөн жил криптовалютын зах зээл хүрээгээ тэлж, ханш ч огцом өсч байсан үед Их Британий хууль тогтоогчдыг энэ талаар анхаарч ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгцээ шаардлага үүсээд байжээ.

Мөн Их Британий санхүүгийн тогтолцоонд ч криптовалютууд аюул учруулж мэдэхээр хүчээ авлаа гэж тайлбарлах хүмүүс олон байсан. Тэгвэл сүүлийн саруудад ханш огцом унаснаар, хууль тогтоогчдод тавигдаад байсан дарамт шахалт байхгүй болжээ.

Өнгөрсөн оны сүүлчээр үнийн оргил үедээ хүрээд байсан Биткойн өдгөө 4500 ам.доллараар, Этериүм 135 доллараар арилжигдаж байна. Нэгэнтээ ханш унаж, крипто зах зээл хумигдсан учраас энэ төрлийн зах зээлийг судлах, шинжлэх хугацаа хангалттай боллоо хэмээн санхүүгийн хууль эрхзүйн орчныхон нь тайлбарлаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here