Нүүр хуудас Соёл урлаг MISS WORLD-2018: Францын гоо бүсгүй ТОП МОДЕЛЬ боллоо

MISS WORLD-2018: Францын гоо бүсгүй ТОП МОДЕЛЬ боллоо

205
0
miss-world-top-modeli-france
Францын мисс М.Коюске “Top Model” шалгаруулалтын эзэн боллоо

Энэ удаагийн “Miss World-2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байна.

68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд 120 орны миссүүд өрсөлдөх бөгөөд явцын шалгаруулалт эдгээр өдрүүдэд болж байгаа юм.

Өчигдөр/2018.11.20/ топ моделийн шалгаруулалт болж, БНХАУ, Өмнөд Африк, БНСУ, Сенегал, Францын миссүүд топ тавд багтжээ. Тэднээс Францын мисс М.Коюске “Top Model” шалгаруулалтын эзэн болж, финалд шууд өрсөлдөх эрхийг авсан байна.

Харамсалтай нь, Монголын мисс Э.Энхриймаа Топ 30-д багтаж чадсангүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here