Нүүр хуудас Гадаад мэдээ Ле Буржегийн үзэсгэлэнд “Airbus”-ын А350-1000 онгоц тавигджээ.

Ле Буржегийн үзэсгэлэнд “Airbus”-ын А350-1000 онгоц тавигджээ.

286
0

Францын Ле Бурже хотод Олон улсын агаар-сансрын техникийн “Salon du Bourget” үзэсгэлэн үргэжилж байна. Энэ жил 52 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн зургадугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна. “Salon du Bourget” үзэсгэлэнд 47 орон оролцож буй бөгөөд 27 павильонд 2370 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа аж.

Үзэсгэлэнгийн нээлтэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон  Францын сайд нар, мөн нөлөө бүхий улс төрчид үзэж буй юм байна. Зохион байгуулагчид “Salon du Bourget” үзэсгэлэнг ажлын өдрүүдэд нийт 150 мянган хүн үзнэ гэж тооцоолжээ. Үзэсгэлэнгийн нийт талбай 324000 м2 бөгөөд хөлбөмбөгийн 46 талбайтай тэнцэж байгаа аж. Ле Буржегийн үзэсгэлэнд хамгийн том талбайг Францын үзмэрүүд эзэлж, АНУ, Итали, Герман, Их Британийн үзмэрүүд давамгайлж буй юм байна.

Энэхүү үзэсгэлэнд “Airbus” концерн 350 хүртэл зорчигчийг буулгүйгээр 14 500 км зайд тээвэрлэх чадвартай, өргөн их биетэй, алсын зайд нислэг үйлддэг А350-1000 онгоцоо дэлгэжээ. “Airbus”-ын өрсөлдөгч болох Америкийн ”Boeing” компани шинэ загварын B737 MAX 9 болон B737 MAX 10 агаарын хөлгүүдээ танилцуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here