Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “A320 “онгоц дэлхийд хамгийн түгээмэл ашиглагддаг онгоц болно.

“A320 “онгоц дэлхийд хамгийн түгээмэл ашиглагддаг онгоц болно.

1097
0

Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” групп “A320” загварын онгоцоо гурван тивд нэгэн зэрэг үйлдвэрлэх боломжтой боллоо. Тус компани АНУ-ын Алабама мужид байрлах “Mobile” үйлдвэртээ угсарсан “A320” загварын онгоцоо наймдугаар сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Ингэснээр “Airbus Se”-ийн “A320 “онгоц нь Хойд Америк, Европ, Азид нэгэн зэрэг үйлдвэрлэгддэг дэлхийд хамгийн түгээмэл ашиглагддаг онгоц болж байна. Алабама дахь үйлдвэр нь 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар “A321” загварын 30 гаруй онгоц үйлдвэрлэжээ. АНУ-д угсарсан анхны “A320” загварын онгоцыг энэ баасан гарагт “Spirit Airlines”-д хүлээлгэн өгнө. Тус компани “Airbus”-ийн нэр дурдсан загварын онгоцноос 98 ширхгийг худалдан авахаар захиалга өгөөд байгаа аж. Харин энэ оны эцэс гэхэд “Airbus” компани “Mobile” дахь үйлдвэртээ сард дөрвөн ширхэг онгоц үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here