Нүүр хуудас Гадаад мэдээ Мексикт эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн гавлын ясаар барьсан Ацтекийн үеийн домогт...

Мексикт эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн гавлын ясаар барьсан Ацтекийн үеийн домогт цамхгийг илрүүлжээ.

195
0
 Мексикийн Хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хүний гавлын ясаар барьсан Ацтекийн үеийн домогт цамхгийг илрүүлжээ. Цамхагийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн гавлын ясаар барьсан байна.
Ацтекийн үеийн цамхгийн тухай домог колончлолын үеэс хойш мексикчүүдэд айдас төрүүлэх болсон бол саяхан хоёр жилийн хугацаанд нарийвчилсан судалгаа хийсний дүнд хүн судлаач эрдэмтэд Ацдекийн цамхаг оршин байдаг нь үнэн болохыг нотоллоо.

Домог ярианд өгүүлэхдээ, Ацтекийн үеийн цамхагт амь үрэгдсэн дайсны  цэргүүдийн гавлын ясыг цуглуулдаг байсан гэдэг боловч эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гавлын яс байгааг харсан эрдэмтэд ихэд цочирджээ.
 “Бид энд зөвхөн цэрэг эрсийн гавлын яс байна гэж бодож байсан, учир нь эмэгтэйчүүд, хүүхдүүд  дайн тулаанд оролцохгүй шүү дээ. Бидэнд хэзээ ч ийм мэдээлэл байгаагүй, энэ бол хамгийн анхны олж мэдсэн зүйл” хэмээн хүн судлаач Родриго Боланьос “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярилаа.
 Хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн Лорен Васкесийн ярьснаар, эртний Темпло Майор дуган, Ацтекийн дээд бурханд зориулан барьсан Уицилопочтли цац суваргын ойролцоо орших цилиндр хэлбэртэй байгууламж дотроос 676 хүний гавлын яс илэрсэн байна.
 Одоогоор эрдэмтэд дуганы суурь хэсэгт малтлага хийгээгүй байгаа учраас дахиад олон тооны булш илэрч магадгүй юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, гавлын ясаар барьсан багана нь өндрөөшөө 60 м-т хүрч байгаа гэнэ.
 Эрнан Кортес-оор толгойлуулсан булаан эзлэгчид өнөөгийн Мексикийн зүүн эрэгт 1519 онд бууж байжээ.
Хоёр жилийн дараа тэд Ацтекийн эзэнт гүрний нийслэл Теночтитланыг /өнөөгийн Мексик/ эзэлснээр тус улсыг колончилж эхэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here