Нүүр хуудас Нийгэм Сүхбаатар, Хэнтий, Дорнодын тал нутгаар бэлчих зээрийн сүрэг хатаж, харангадан үхэж байна.

Сүхбаатар, Хэнтий, Дорнодын тал нутгаар бэлчих зээрийн сүрэг хатаж, харангадан үхэж байна.

887
0

ОБЕГ-ын мэдээлснээр  21 аймгийн 15 аймаг гантай  байгаагийн улмаас зарим аймаг, сумдын нутагт мал, амьтан ихээр хорогдсоор байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнодын тал нутгаар бэлчих зээрийн сүрэг хур бороо ороогүй, хэт халуун нарнаас болж, зарим нь ангаж үхжээ. Харин баруун аймгууд болох Ховд, Баянхонгор, Баян-Өлгий, төвийн зарим аймгуудад зуншлага сайхан хур бороо тасрахгүй байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд хэт их халсны улмаас тал хээрийн амьтад тэр дундаа зээр хатаж, харангадан үхэх явдал их гарч байгаа юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хэдхэн хоногийн хугацаанд 3000 орчим цагаан зээр хатаж үхжээ. Тиймээс сумын байгаль хамгаалагчийн зүгээс эхний ээлжинд малчдыг оройн цагаар худгийн онгоцоо тогтмол устай байлгаж хэвшихийг  уриалсан байна. Энэ талаар Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Ганбулган хэлэхдээ “Манай суманд зургаа, долдугаар сард зээрийн нүүдэл харьцангуй бага байдаг. Харин энэ жил хаа сайгүй хур бороо багатай, хуурайшилт ихтэй холбоотой зээр  дамжин өнгөрөх, нутаглах нь их байна. Зээрийн сүрэг худаг устай газрыг бараадан, сүүлдээ айлын хот руу хүртэл гүйж очдог болсон. Нэг үгээр хэлбэл усгүйдэж хатсандаа хүн амьтанаас үргэхээ больж, эцэж сульдсан  гэсэн үг. Сумын төвөөс 30 хүрэхгүй километр яваад маш их үхсэн зээртэй таарч байна. Мөн ширгэсэн цол, нуурын шаварт шигдэж үхсэн тохиолдол ч элбэг байна. Зөвхөн манай суманд гэхэд ойролцоогоор 3000 орчим зээр үхээд байна. Бид хөрөнгө мөнгөгүйн улмаас эдгээр үхсэн зээрийн сэг зэмийг бүрэн устгалд оруулж чадахгүй байна. Энэ байдалд даруй арга хэмжээ авахгүй бол халдварт өвчин тархах эрсдэлтэй. Одоогоор зам дагуу, айлын хотонд ойр үхсэн зээрийг сэгийг зайлуулах, энгийн аргаар малчидтай хамтран устгаж байна. Цаашид бид хиймэл нуур, цөөрөм байгуулах ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here