“Олон улсын төвөгтэй нөхцөл байдал, бүс нутгуудад дэгдсэн хямрал, мөргөлдөөний тоо өсч байгаа болон терроризмын аюул занал нь биднийг цэргийн хүчээ боловсронгуй болгохыг шаардаж байна. Орос улс болзошгүй түрэмгийлэгчдээс өөрийгөө хамгаалахын тулд цэргийн хүчин чадлаа цаашид бэхжүүлэх болно гэж Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ. Гагцхүү орчин үеийн, хүчтэй, хөдөлгөөнт зэвсэгт хүчин л манай орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, манай улсыг болон манай холбоотнуудыг болзошгүй түрэмгийлэл, дарамт шахалтаас хамгаалж чадна” гэж Оросын төрийн тэргүүн онцлон дурдсан байна. Сүүлийн жилүүдэд Оросын арми мэдэгдэхүйц бэхжиж, офицеруудын ур чадвар сайжирсан гэдгийг В.Путин онцлон тэмдэглээд “Сирид террористуудын эсрэг явуулсан ажиллагаа нь үүнийг илтгэн харууллаа” гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремлийн ордонд болсон хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож үг хэлсэн юм. Уг арга хэмжээнд Оросын цэргийн сургуулиудыг онц дүнтэй төгссөн 700 гаруй офицер болон тэдний багш нар, цэргийн сургуулиудын захирлууд оролцжээ.