Нүүр хуудас Спорт Чөлөөт бөх Олон улсын чөлөөт бөхийн өсвөр үеийн багийн”Ядегар Имамын цом”-ыг ОХУ-ын баг авлаа.

Олон улсын чөлөөт бөхийн өсвөр үеийн багийн”Ядегар Имамын цом”-ыг ОХУ-ын баг авлаа.

171
0

Өсвөр үеийн багийн “Ядегар Имамын цом” Олон улсын чөлөөт бөхийн тэмцээн Ираны Чехбехар хотын “Варна” спортын ордонд боллоо.

Гурав дахь удаагийн тэмцээнд  Монгол, ОХУ, Гүрж, Итали, Киргизстан, Азербайжан, Унгар зэрэг 11 орноос гадна зохион байгуулагч орон Ираны тав, нийт 16 баг дөрвөн хэсэгт өрсөлдөв.

Долдугаар сарын 20-23-нд Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийн ААШТ-д хүч үзэх монголын хөвгүүд “С” хэсэгт эхний барилдаанаа Иран, дараа нь Гүржийн багтай хийж тус бүр 2:8-аар ялагдсан.

Хэсгийн сүүлийн барилдаанаа Киргизстаны багтай хийж 6:4-өөр ялалт байгуулав. Хэсгийг тэргүүлсэн багууд медалийн төлөө, удаалсан нь таваас наймдугаар байрын төлөө өрсөлдсөн юм. Тиймээс манай өсвөрийн шигшээ багт боломж гараагүй. Хэдийгээр манай хөвгүүд хэсгээсээ гарч чадаагүй ч анх удаа багаараа энэхүү нэр хүндтэй тэмцээнд хүч үзсэн нь томоохон туршлага болж өглөө.

“Ядегар Имамын цом”-ыг ОХУ-ын баг гардав. Орос хөвгүүд шигшээ барилдаанд Ираны Чехбехар хотын багтай 5:5-аар тэнцсэн ч барилдааны чанараар аварга болж, гуравдугаарт Азербайжаны баг орлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here