Нүүр хуудас Нийгэм Гамшигт үзэгдлийн улмаас олон айлын гэр нурж сүйдэж, 400 орчим мал хорогджээ.

Гамшигт үзэгдлийн улмаас олон айлын гэр нурж сүйдэж, 400 орчим мал хорогджээ.

253
0

6 сарын 28-нд  Булган, Орхон аймгийн нутагт дэвсгэрт зурвас газрыг хамарсан хүчтэй дуу цахилгаантай, салхи шуурга бүхий ширүүн аадар, болон мөндөр их хэмжээгээр орж гамшгийн байдал үүссэний улмаас олон айлын хашаа нурж байшингийн дээвэр хуурсан, нэлээд олон гэр нурж сүйдсэн байна. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур, анкерууд Эрдэнэтийн “Оросын булаг” орчимд унаснаас зургаан аймгийн 125 сум цахилгаан эрчим хүчгүй болоод байгаа билээ. Гамшигт үзэгдлийн улмаас олон айлын гэр нурж сүйдсэнээс гадна мөн 400 орчим мал хорогджээ. Хохирлын хэмжээг одоогоор тогтоож чадаагүй байгаа бөгөөд сэргээн босголтын ажил ид үргэлжилж, үүнд онцгой байдлын алба хаагчид аврагчид, цэргүүд мөн ажиллаж байгаа. Унасан цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлахаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК, “Эрдэнэт” үйлдвэрийн холбогдох инженер мэргэжилтэн, залуус хөдөө газар дээр нь очиж өдөр, шөнөгүй ажиллаж байна. Эдгээр залуусдаа туслах үүднээс зарим хүнсний үйлдвэрлэл эрхлэгч компаниуд тусламжийн гараа сунгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here