Нүүр хуудас Гадаад мэдээ Саудын Арабын хунтайж аядуу бодлого баримтална

Саудын Арабын хунтайж аядуу бодлого баримтална

132
0

Саудын Араб улсын нийслэл Рияд хотод Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга сэдэвтэй бага хурал болж байна. Хурал дээр угсаа залгамжлах ухнтай Мохамед Бин Салман улс оронд нь хэрэгжүүлж буй хэт нэг талыг баримталсан үзэл суртлыг халахаа мэдэгдлээ. Хунтайж одоо байгаагаас илүү аядуу зөөлөн Исламын шашны бодлого баримтлахаа хэлсэн байна. Ингэснээр гадаад улс орнуудтай нээлттэй харьцаж, ирэх жилүүдэд эдийн засгаа шинэчлэхээр төлөвлөж байна.

Хунтайж Мохамед Бин Салман “Бид өөрсдийн гэсэн шашин шүтлэг, уламжлалай ч бусадтай адил энгийн л амьдрах хэрэгтэй. Тиймээс дэлхийн хөгжлөөс хоцролгүй хөл нийлэн алхахыг хүсч байна” гэжээ. Саудын Араб улсын 33 сая хүн амын 70 хувь нь 30-аас доош насны залуучууд байгаа юм. Тиймээс угсаа залгамжлах хунтайж нийгмийн залуу үе рүү илүүтэй хандаж байна. “Залуус бид амьдралынхаа 30 жилийг хатуу чанга үзэл сурталд дарагдаж өнгөрөөхыг хүсэхгүй байна. Өнөөдөр, яаг одооноос энэ дэглэмийг нураах болно” гэсэн юм. Түүнчлэн Саудын Араб улс 1979 онтой адилгүй болсон, Исламын шашны үзэл суртлыг аядуу зөөлөн аргаар баримталснаар бид бусад шашинтнуудтай, дэлхий нийтдэй, бүхий л улс үндэстэнтэй нээлттэй болно гэжээ. Хунтайжийн илтгэлийг бага хуралд оролцогчид нижигнэсэн алга ташилтаар угтаж авсан байна. Ирэх 2030 он хүртэл улс орноо хөгжүүлэхийн төлөвлөгөөг хунтайж санаачлаад байгаа юм. Гэсэн хэдий ч хүний эрхийг хамгаалах байгууллагууд Саудын Арабт хүн төрөлхтний эрх зөрчигдсөөр байгааг анхааруулж байна.

эх сурвалж: UBS.MN

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here