Нүүр хуудас Нийгэм Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

122
0

Дорнод, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн “Балчин” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэй 14:45 цагт очиж 02:15 цаг ажиллан түймрийг бүрэн унтраажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Нарсны хөл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 4 автомашинтай 05:20 цаг ажиллан 18:00 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here