Нүүр хуудас Гадаад мэдээ Серена Вильямсийн хөрөнгө оруулалтын сан “coinbase”-д санхүүжилт хийв

Серена Вильямсийн хөрөнгө оруулалтын сан “coinbase”-д санхүүжилт хийв

40
0
Serena Ventures
Серена Вильямсийн хөрөнгө оруулалтын сан "coinbase"-д санхүүжилт хийв

Олимпын 4 удаагийн алтан медальт Серена Вильямс Coinbase-д хөрөнгө оруулалт хийсэн тухай мэдээлэл цацагдлаа. Дэлхийн теннисийн салбарын домогт тамирчин болох Серена Вильямс нь Serena Ventures нэртэй хөрөнгө оруулалтын компанийг ажиллуулдаг.

Тэгвэл уг хөрөнгө оруулалтын компани нь 30 гаруй компанид, тэр дундаа криптовалют арилжааны Coinbase компанид санхүүжилт хийгээд байгаа ажээ. Serena Ventures хөрөнгө оруулалтын компанийн веб сайтад бичсэнээс үзэхэд, нийт компанийн portfolio нь 12 тэрбум ам.долларыг давжээ.

Тус хөрөнгө оруулалтын сан нь үйл ажиллагааныхаа эхэн үед явж байгаа компаниудад илүү анхаарал хандуулж, тэдэнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх талаас нь ажилладаг байна.

Ийнхүү дэлхийн шилдэг теннисчин эмэгтэй өөрийн карьерын туршид олсон хөрөнгөө томоохон хөрөнгө оруулалтын сан байдлаар эргэлдүүлж, ирээдүйтэй, хөрөнгө оруулалтын үр өгөөж сайтай компаниудад санхүүжилт хийх байдлаар ажиллуулж байна.

Дэлхийн шоубизнес, спортын салбараас хөрөнгө оруулалтын шилдэг мэргэжилтэн болж чадаад буй төлөөлөл гэвэл Холливудын нэрт жүжигчин Ашьтон Кучер, NBA-гийн супер од Леброн Жеймс, Кевин Дюрант, теннисчин Серена Вильямс нарыг нэрлэж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here