Нүүр хуудас Спорт Серена Уиллиамсын ШОГ ЗУРАГ шүүмжлэл дагуулжээ

Серена Уиллиамсын ШОГ ЗУРАГ шүүмжлэл дагуулжээ

601
0
Serena Williams's
Уг зураг нь арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхсан утгатай байна хэмээн шүүмжлээд байна

Серена Уиллиамсын шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж буй агшинг зурсан зургийг нийтэлсэн Австралийн нэгэн сонин олон нийтийн шүүмжлэлийн гол бай болоод байгаа билээ.

Гэсэн ч тус сонины удирдлага зураачийнхаа бүтээлийг сайшаасан байна.

Хэралд Сан сонины зураач Марк Найт хугархай цохиур, хүүхдийн соосгоны дэргэд бухимдан доороо дэвхцэж буй Серена Уиллиамсын дүрийг зурсан юм.

Олон нийт үүнийг арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхсан утгатай зураг гэж шүүмжилсэн ч Хэралд Сан сонины редакц хэвлэгдсэн сониноо эргүүлэн татах бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here