Нүүр хуудас Гадаад мэдээ Чилийн нийслэл Сантъяго хотод 2007 оноос хойш ороогүй их цас орж байна.

Чилийн нийслэл Сантъяго хотод 2007 оноос хойш ороогүй их цас орж байна.

199
0

 Чили улс нь Атлантын далай  болон Номхон далайн  хооронд далайн эгнээний  байршилд оршдог  Өмнөд Америкийн улс бөгөөд  Чилийн нийслэл нь  Сантъяго  хот юм . Чилийн нийслэл Сантьяго хотод их хэмжээний цас орсоны улмаас хотын мянга мянган оршин суугчид гэрэл цахилгаангүй болсон байна.

Сантьяго хотод долоодугаар сар жилийн хамгийн хүйтэн сард тооцогддог. Гэвч агаарын хэм тэг хэмээс доошилж байсан нь маш ховор аж.

Цас их орсоноос моднууд унан, цахилгаан эрчим хүчний кабелиудыг гэмтээснээр  250 мянга орчим оршин суугч цахилгаангүй болжээ.

Цаг агаарын ховор энэ үзэгдлийн улмаас нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн бэртсэн талаар Чилийн хэвлэл мэдээллийн сувгуудаар мэдээлж байна.

Их хэмжээний цас  Сантьяго хотын авто замын хөдөлгөөнд саатал учруулсан тул хотод болохоор төлөвлөсөн хэд хэдэн спортын тэмцээнийг хойшлуулахад хүргэжээ.

Цаг уурчдын мэдээлж байгаагаар 2007 оноос хойш Сантьяго хотод ийм их хэмжээний цас ороогүй гэнэ. Хур тунадас  үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here