Нүүр хуудас Нийгэм БНСУлс хууль бусаар оршин суугчдад зориулж 7 сарын 10-наас 10 сарын...

БНСУлс хууль бусаар оршин суугчдад зориулж 7 сарын 10-наас 10 сарын 3-ны хооронд өршөөлийн аян зарлажээ.

169
0

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор тус улсад визний хугацааг хэтрүүлэн оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд  БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэв тухайн иргэн БНСУ-д 5 жил хүртэлх хугацаагаар хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, харин 5 жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийг нэг жил болгон хөнгөлөх юм байна.

Паспортын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортоор хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй (нууцаар хил нэвтэрсэн) зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй бөгөөд мөн сайн дураараа буцаагүй буюу шалгалтаар баригдаж, албадан нутаг буцах тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт үйлчлэхгүйгээс гадна хилээр нэвтрэх хоригийн хугацааг 5 жилээр тогтоох тухай БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдэгдэв. Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг Европын 30 улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болохоор нөхцөлөө зөөлрүүлж хамрах хүрээг нь өргөтгөсөн байна. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй, дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here