Нүүр хуудас Спорт Ази тивдээ хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нар өрсөлдөж байна.

Ази тивдээ хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нар өрсөлдөж байна.

254
0

БНСУ-ын нийслэл Сөүл хотын “Jangchung” спортын ордонд холимог тулааны “Road FC” холбооны шилдэг 16 тамирчны хоёр дахь тулаан долдугаар сарын 15-нд болох тов гарсан билээ. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай тулаанч М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нар өрсөлдөж байна.

Х.Амартүвшин хоёр дахь өрсөлдөгч  Японы  Сасаки Шинжитэй өнөөдрийн тулааныг нээж тоглож өрсөлдөгчөө 1:22 секундэд хүнд цохилтоор ялж шилдэг наймд үлдлээ.

Х.Амартүвшин эхний өрсөлдөгч Хятадын Шан Лиан Руг 55 секундэд хүнд цохилтоор ялсан билээ.

Тэрбээр “Road FC” холбооны тэмцээнд зургаан тулааны гэрээ хийсэн. Зургаан тулаандаа бүгдэд нь ялагч  болвол  нэг сая долларын шагнал хүртэнэ. Энэхүү тэмцээн нь Ази тивдээ хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд зүй ёсоор тооцогдож байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here