Улс бүрийн хувьд тусгаар тогтнолын өдөр чухал байр суурь эзэлдэг. Дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд энэхүү өдрийг өөрсдийн уламжлалаар, сонирхолтой байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 1990 оны 6 дугаар сарын 12-нд РСФСР-ийн ардын депутатын их хурал Оросын тусгаар тогтнолын тунхаглалыг баталжээ . 1991 онд тус улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийг сонгох бүх ард түмний нээлттэй сонгууль болж Б.Н.Ельцин ялж анхны ерөнхийлөгч болж байсан байна. 6 дугаар сарын 12-нд Оросын бараг бүх хотуудад олон төрлийн арга хэмжээ болж оршин суугчдад Оросын далбааны өнгөтэй тууз, бөмбөлөг тарааж өгөх бол бүс нутгийн удирдлагууд насанд хүрсэн шинэ иргэдэд паспорт олгох юм.
Хэд хэдэн бүс нутагт “Оросын ард түмний найрамдлын парад” болно. Оросын тусгаар тогтнолын баярын өдрийн хамгийн чухал үйл явдлын нэг бол Санкт-Петербургийн цэцгийн 10 дугаар наадам юм. 95 000 орчим цэцэг бүхий Александрын цэцэрлэг мөн Ордны талбайд уг наадам өглөө есөн цагт эхлэх ба цэцгийн энэ удаагийн наадам экологийн өдөрт зориулагдаж байгаа аж. Олон өнгийн цэцгээр гоёсон хуучны машин, морь хөллөсөн сүйх тэрэгний жагсаал болж мөн хөгжимчид уран бүтээлээ гадаа тоглох үзэгчдээ баясгах юм.