Нүүр хуудас Гадаад мэдээ DISNEY кино компани Муланы дүрийг сонгожээ

DISNEY кино компани Муланы дүрийг сонгожээ

320
0

Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы дуулиас сэдэвлэсэн “Мулан” нэртэй бүрэн хэмжээний киног Disney ба Sony кино компани хамтран бүтээж байгаа билээ.

Гэвч энэхүү киноны гол баатар болох Муланы дүрд тохирох жүжигчинг продюсерууд бүтэн жил гаруй хугацаанд хайсаар ирсэн бөгөөд энэ үйл явцад нийт 1,000 гаруй эмэгтэй жүжигчдийг сонгон шалгаруулалтанд оролцуулсан байна.

Харин саяхан энэхүү домогт эмэгтэй баатрын дүрийг Хятадын жүжигчин Кристал Лю тоглох болсныг Hollywood Reporter вебсайт мэдээллэлээ.

Жүжигчин Кристал Лю нь Хятадын хэд, хэдэн телевизийн цувралд тоглосон бөгөөд тус улсын хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. Кристал Лю Николас Кейжийн хамтаар “Outcast” (2014) кинонд тоглож мөн Жеки Чантай хамтран “The Forbidden Kingdom” кинонд дүр бүтээж байсан туршлагатай.

Сонирхуулахад хамгийн анх 1998 онд нээлтээ хийж байсан “Мулан” нэртэй анимейшн кино нь тухайн үедээ кино театруудаас 300 сая ам.долларын орлого олж байжээ.

Найруулагч Ник Карогийн бүтээсэн “Мулан” бүрэн хэмжээний кино 2019 онд нээлтээ хийх нь тодорхой болсон бөгөөд Disney кино компани ойрын хугацаанд тус киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө зарласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here