Нүүр хуудас Соёл урлаг Налайхын Засаг дарга хүүхэд залуучуудын хөгжлийн дугуйланд МОРИН ХУУР бэлэглэв

Налайхын Засаг дарга хүүхэд залуучуудын хөгжлийн дугуйланд МОРИН ХУУР бэлэглэв

250
0

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинэ байр ашиглалтанд орж, хүүхэд залуучууд хөгжлийн дугуйландаа хамрагдаж эхлээд байгаа билээ. Тэгвэл тус хэлтэст 10 ширхэг морин хуурыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өглөө.

Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих санд дүүргээс хүсэлт гаргаж төсөл бичиж хүргүүлсний үндсэн дээр 20 ширхэг морин хуур олгосон бөгөөд 10-ыг нь Соёлын ордонд, 10-ыг нь ийнхүү Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хөрөнгө оруулалт болгон өгч байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Хүүхэд залуучуудыг хөгжих гол бодлогыг зангидан зохион байгуулж ажиллах нь танай хэлтсийн үүрэг юм. Хүүхдүүдээ багаас нь хүмүүжилтэй, зөв төлөвшилтэй болгоход хөгжлийн дугуйлангууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн залуучуудын оролцоог бүх шатанд түлхүү хангахад олон талын арга хэмжээг авч зохион байгуулаал ажиллах нь чухал байна. Ирэх жил  морин хуурын чуулга гарч, тоглолтоо хийж байхыг  нэг талдаа үүрэг болгож байна” гэдгийг онцлоод Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Наранбаярт гардуулан өглөө.

Тус хэлтэст одоогоор Ммонголын хүүхдийн ордны Драм, Гар урлалын дугуйлан, мөн ширээний теннис, таеквандо, үндэсний бөх, бүжгийн дугуйлан хичээллэж эхэлсэн бөгөөд ийнхүү морин хуурын дугуйлан шинээр нээж ажиллуулахад шаардагдах хөгжмийн зэмсэгтэй болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here