Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол мэдээллийг шалгав.
Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн байна. Ажиллагаанд одоогоор 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 327 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ.
Одоогоор ажиллагаанд 299 хэрэг шалгагдаж байна.