Нүүр хуудас Нийгэм Автобусанд “Шалгагч” нар ажиллаж эхэллээ.

Автобусанд “Шалгагч” нар ажиллаж эхэллээ.

160
0

Нийслэлийн хэмжээнд нийт 83 чиглэлд автобус иргэдэд үйлчилж байна.  Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ нь 2015 оны 07-р сарын 24-өөс эхлэн цахим картын хэрэглээнд шилжиж эхлэсэн. Цахим картыг нэвтэрч эхлүүлснээс хойш хуучнаар автобусны кондуктор гэгддэг байсан шалгагч нарыг орон тооны цомхтголд оруулж, тэдний ажил үүргийг жолооч нар давхар хариуцдаг байсан юм. Хэдийгээр нийтийн тээврийн салбарт шинэ эргэлт хийж, цахим картыг хэрэглээнд нэвтрүүлж эхлэсэн нь сайшаалтай ч картаа уншуулахын зэрэгцээ бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулж байсан нь нийтийн тээврийн салбарын орлогыг бууруулах гол хүчин зүйлсийн нэг болсон юм. Учир нь автобусаар зорчиж байгаа иргэдийн хөлс төлөлтөд ямар нэгэн хяналт байхгүй байснаас үүдэн бэлэн мөнгөөр зорчиж буй иргэд уранхай мөнгө хийх, дутуу мөнгө хийх мөн хуурамчаар мөнгө хэвлүүлж канондсон мөнгө хийх гэх мэт асуудлууд гарсаар байсан юм. Иймд Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгын хүрээнд 2017 оны 4-р сарын 1-ээс эхлэн нийслэлийн нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг болгосон. Гэсэн хэдий ч нийтийн тээврээр үнэгүй зорчих, бэлэн мөнгөөр зорчих, бусдын картыг дамжуулан хэрэглэх гэх мэт асуудлууд тасралтгүй гарснаар Нийслэлийн тээврийн газраас шалгагч нарыг дахин ажиллуулах тогтоолыг гаргасан юм. 9-р сараас эхлэн автобусны “Шалгагч” нарыг эргүүлэн татаж, тусгай нэг компанид төвлөрүүлж, мэргэшсэн баг хамт олноор удирдуулан нийтийн тээврийн орлогыг нэмэх, үйлчилгээг сайжруулах гэх мэт ажил үүргийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Тус ажлыг City Bus Consulting ХХК хариуцан авч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор нийслэлийн хэмжээнд 63 чиглэлийн 645 автобусанд, 279 шалгагч нарыг ажиллуулж байгаа аж.

Албаны хүний мэдээллэж буйгаар “Шалгагч нарыг 9-р сараас эхлэн ажиллуулж эхэлснээс хойш нийтийн тээврийн салбараар үйлчлүүлж буй зорчигчдын гаргасан зөрчил ихэссэн нь тооцооллоос хавьгүй их байна. Иймд шалгагч нарын ажил үүрэг нийтийн тээврийн салбарт том нөлөө үзүүлнэ” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here