Нүүр хуудас Нийгэм Автобусны буудлуудад “Электрон дэлгэц” байршуулна

Автобусны буудлуудад “Электрон дэлгэц” байршуулна

177
0
kart_borluulah_tseg
Автобусны буудлуудад "Электрон дэлгэц" байршуулна
~Автобусны буудлуудад “Электрон дэлгэц” байршуулна~

Нийтийн тээврийг ухаалагжуулах ажлын хүрээнд автобусны зогсоолд электрон дэлгэц байрлуулж эхэлжээ.

Одоогийн байдлаар, “Hunnu Mall”-их дэлгүүр, Офицеруудын ордны, Таван шарын автобусны буудлууд зэрэг гурван цэгт дэлгэц байршуулан, туршилтын мэдээлэл цацаж буй аж.

Энэхүү ажлын туршилт болгож 2015 онд автобус хаана явж байгааг харах “UB smart bus” гэх гар утасны аппликейшн гаргаж байжээ.

Түүнчлэн ТҮЦ, дэлгүүр байхгүй, автобусны картын үйлчилгээ үзүүлэхгүй байгаа байршлуудад үйлчилгээний цэг байгуулахаар Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүсэлт өгсөн байна.

Тушаал шийдвэр гарсны дараа 100 гаруй байршилд нэмэлтээр картын үйлчилгээний цэг, дэлгэц байрлуулах ажлыг зохион байгуулна гэдгийг албаныхан мэдээллээ.

Дашрамд дуулгахад, Нийслэлд нийт 900 орчим автобусны буудал байдаг.

Судалгаагаар 500 цэг байхад хэрэглэгчийн эрэлтийг хангана гэж тооцсон байна.

Автобусаар хааяа зорчдог иргэд картаа цэнэглэж чадахгүй, картгүй байх асуудлууд гардаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here