Нүүр хуудас Нийгэм СБД мал малладаг өрхүүдийг нүүлгэж байна

СБД мал малладаг өрхүүдийг нүүлгэж байна

194
0
SBD_malchin ail_nuulgelt
СБД мал малладаг өрхүүдийг нүүлгэж байна
~СБД мал малладаг өрхүүдийг нүүлгэж байна~

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хориглосон бүсээс малыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг шуурхай хуралдууллаа.

Улсын Онцгой комиссын албан даалгавар, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, холбогдох хууль, журмыг биелүүлээгүй иргэдийн малыг бүрмөсөн нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн цаашид хориглосон бүсэд мал аж ахуй дахин эрхлэхгүй байх нөхцөлийг хангаж, нүүлгэн шилжүүлсэн малын хашаа саравчийг буулган, өтөг бууцыг зөөвөрлөх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих шаардлагын дагуу өндөр түвшинд зохион байгуулах, эдгээр ажлуудад шаардагдах хөрөнгө, санхүүг шуурхай шийдвэрлэхийг ажил хариуцсан хэлтэс албадад даалгав.

Сүхбаатар дүүрэгт анх 189 малтай айл, өрх байснаас нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж өнөөдрийн байдлаар 5 өрх үлдээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here