Замын цагдаагийн алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуультай хамтран өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 21 аймаг, алслагдсан гурван дүүргийн Замын цагдаагийн тасаг, хэсгийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах комисс”-т ажиллах алба хаагчдыг сургалтад хамрууллаа.Алба хаагчдад зориулан техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын онолын чиглэлээр мэргэшүүлэх шаталсан сургалтыг явуулсан юм.
Мөн алба хаагчид Замын хөдөлгөөн зохион байгуулах, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийх аргачлал, Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан ашиглах, Цагдаагийн алба хаагчийн шалгагч багаж /Police reader/ ашиглах арга зэрэг сэдвээр сургалтад хамрагдав.