Амьдралаа залгуулах зайлшгүй шаардалагаар олон мянган залуус тодруулбал 9000 мянга орчим залуус НҮҮРСНИЙ тээвэр хийдэг байна.
Гашуун сухайт хилийн боомт, Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байгаа 9000 гаруй жолооч нарын нийгмийн асуудал хүнд байна. Өдрөөс өдөрт замын нөхцөл байдал замбараагүй болж, хэрэг зөрчил их гарч буй.
Улс хоорондын ачаа тээврийн Гашуун сухайт хилийн боомт, Цагаан хад суурьшлын бүс, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийг хамарсан нутаг дэвсгэрт нүүрс тээврийн том тэрэгний 9000 гаруй жолооч нарын эрх ашиг хөндөгдсөөр байна.
Эрс тэрс уур амьсгал өвлийн тэсгэм хүйтэн, хаврын хавсарга, зуны халуунд ар гэр, үр хүүхдүүдийнхээ төлөө машиныхаа кабинд 7-10 хоногоор өнөөдөр гараад маргааш гэртээ амьд ирэх эсэх нь үл мэдэг эрсдэл дунд тэд амьдарч байна. 2018 он гарсаар уг нүүрс тээврийн замд гурав дөрөвхөн сарын дотор долоон хүний амь нас эрсджээ.
21 аймаг, 300 гаруй сумын иргэд Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байна гэхэд хилсдэхгүй. 9000 гаруй жолооч нарын замын хөдөлгөөн, гэмт хэрэг зөрчил аюулгүй байдлыг 30 цагдаа зохицуулна гэдэг яаж ч бодсон хүрэлцэхгүй.
Байнгын хэрэг зөрчил гарахын зэрэгцээ иргэдийн наад захын хэрэгцээ, төрийн үйлчилгээнүүд тэнд дутагдаж байна.
Тухайлбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх эмч сувилагч, төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх багийн дарга удирдлага тэнд байхгүй байгаа нь иргэнээ мартсан төрийг харуулж байгаа юм.
Мөн дээрээс нь Гашуун сухайт боомт дахь МХГ, гааль, хилийн цэрэг зэрэг байгууллагууд нь хоорондоо ямарч уялдаа холбоогүй ажилладаг нь жолооч нарт асар их хүндрэл учруулдаг байна.
Гашуун сухайт боомтод эрдэнэт хүний амь нас нэг тонн нүүрснээс ч үнэгүй болж, ээж аав эхнэр хүүхэд гэр бүлдээ эргэж ирэлгүй тэд хорвоог орхиж байна.
Төрөөс зохицуулж, биднийг анхааралдаа авч төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж шударга үнэн болвол бид учир зүйгээ ололцож, өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлан амьдарч чадна.
Монгол Улсын төр хил хязгаарт мартагдсан 9000 гаруй иргэнээ эргэж харах цаг нь болжээ.
Өмнөд хязгаарт орших Өмнөговь аймагтай нутаг дэвсгэрийн хувьд нэн хамааралтай ба орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цагаан хад суурьшлын бүсийн байнгын тог цахилгаантай болгохоор төлөвлөсөн байна.
Мөн ундны ус татах, цэцэрлэг боомтын ажилчдын амьдрах орон сууцыг барьж байгуулах ажлуудыг төлөвлөн эхлүүлээд байна.