Нүүр хуудас Нийгэм АНУ-гийн ард түмний тусламжаар 50 хүүхдийн цэцэрлэг барина

АНУ-гийн ард түмний тусламжаар 50 хүүхдийн цэцэрлэг барина

160
0

Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн хүн ам ихтэй дүүргийн нэг тул цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага, цэцэрлэг нэмж барих нэн шаардлагатай дүүргүүдийн нэг. Харин тус дүүргийн 24-р хороонд АНУ-ын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар 50 хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ.

Цэцэрлэгийн шав тавих ёслол энэ сарын 4-нд болсон бөгөөд уг ёслолд БСШУЯ-ын дэд сайд Ё.Отгонбаяр оролцож, “Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд хүүхэд бүрийг стандартын шаардлага хангасан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах талаар бодлоготоо тусгасан буй” гэсэн байна.

Цэцэрлэгийн барилгыг ТТК компани ажиллах бөгөөд ирэх наймдугаар сард барилгыг ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулаад буй. Цэцэрлэгийн нийт өртгийг 440 мянган ам.доллар гэж тооцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here