Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр

Өнөөдөр Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр

343
0

Дөрөвдүгээр сарын 10-ныг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон зарлаж, уг өдөрт зориулсан өдөрлөгийг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохиох болсон.

Энэ жил ч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөгийн Эрх чөлөөний талбайд зохион байгуулах юм. Өдөрлөг өнөөдөр 10.00-15.00 цагт үргэлжлэх аж.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зам тээврийн осолд 7140 хүүхэд өртсөн байдаг. Харамсалтай нь тэдний дийлэнх нь бага насны хүүхдүүд байдаг нь эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас, хүүхдээ зам тээврийн хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулдаг зэрэгтэй холбоотой.

Зөвхөн энэ оны эхний улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаад буй.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here