Нүүр хуудас Нийгэм Хятад Монголын транзит урсгалыг нэмэгдүүлнэ

Хятад Монголын транзит урсгалыг нэмэгдүүлнэ

192
0

Энэ сарын 6-7-нд Бээжин хотноо “Транзит Монгол 2017” форумыг зохион байгуулсан. Зам тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) хамтран зохион  байгуулсан уг форумын үр дүнд Хятадын тал Монголын транзит урсгалыг нэмэгдүүлэхээ амласан байна.

Форумын үеэр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цоггэрэл БНХАУ-ын төмөр замын ерөнхий компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Төмөр замын сайд Лу Дунфутай уулзаж, Эрээн-Тяньжин чиглэлд ачаа хүлээн авах чадварыг сайжруулж, Монгол Улсыг чиглэсэн ачаа урсгалыг нэмэгдүүлэх, үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх талаар зөвшилцжээ. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт, Ханги-Мандал чиглэлийн төмөр замын асуудлаар санал солилцсон байна.

Өнгөрөгч онд 167 чингэлэгийн галт тэрэг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн нь өмнөх оныхоос 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ч энэ тоог цаашид хүргэх боломжтой. Тиймээс Зам тээвэр хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН дамжин өнгөрөгч галт тэрэгний тоог нэмэх зорилгоор дамжин өнгөрөх чингэлгийн шилжүүлэн ачилтын тарифыг 70, тээврийн тарифыг 15 хувиар хямдруулахаар шийдвэрлээд буй.

Энэхүү форумыг зохион байгуулсан нь Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here