Нүүр хуудас Нийгэм БСШУСЯ: 29-р сургуулийн багш нарын дохионы хэлний чадвар муу

БСШУСЯ: 29-р сургуулийн багш нарын дохионы хэлний чадвар муу

710
0

Монголын түүхэнд анх удаа сурагчид хичээл хаялт зарлаж, эрхээ хамгаалахаар тэмцсэн явдал гараад буй. Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 29-р тусгай дунд сургуулийн сурагчид багш нар нь дохионы хэлийг хангалттай түвшинд мэддэггүйн улмаас сурах эрх нь хязгаарлагдаж, хангалттай боловсрол эзэмшиж чадахгүй байна, хичээлийн цаг үр бүтээлгүй өнгөрч байна хэмээн үзэж, уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардан хичээл хаялт зарласан. Түүгээр барахгүй сурагчид 14 зүйлийг тусгасан албан бичгийг БСШУСЯ-нд хүргүүлснээр тус яамнаас ажлын хэсэг гаргаж, 29-р сургуульд шалгалт хийсэн бөгөөд өнөөдөр ажлын хэсэг дүнгээ танилцууллаа.

БСШУСЯ-ы мэргэжилтнүүд багш нарт тест бөглөх, ярилцах, санал асуулга авах зэрэг аргаар дохионы хэлний ур чадвар төдийгүй ёс зүйн судалгаа явуулаад тус сургуулийн багш нарын 92 хувь нь дохионы хэлийг үсэг илэрхийлэх түвшинд мэддэг боловч мэргэжлийн хичээл заах түвшний мэдлэгийг багш нарын ердөө 44 хувь нь эзэмшиж буй нь хангалтгүй гэж үзсэн тул тус сургуулийн багш нарын дохионы хэлийг сайжруулах сургалт явуулахаар болжээ.

Түүнчлэн ярилцлага, санал асуулгын үеэр сурагчдын мэдэгдсэнчлэн багш нар ёс зүйн алдаа гаргадаг байж болзошгүй гэх хандлагууд ч илэрсэн тул энэ чиглэлээр шат дараатай арга хэмжээ авахаар болсноо мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here