Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөр өдөрт 20-30 хүүхэд үзүүлж тусламж, үйлчилгээ авдаг. Жил бүр шинээр 900 хүүхэд мэндэлж буй тус дүүрэгт хүүхдийн эмнэлэг барих зайлшгүй шаардлага тулгараад буй.
Тиймээс “Хангарьд Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сангийн хөрөнгөөр 50 ортой хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн шав тавих ёслол энэ сарын 28-нд болж, барилгын ажлыг эхлүүлжээ.
Эмнэлгийн барилгын ажил ирэх аравдугаар сард дуусч, ашиглалтад орох юм.